Ковид-19

7-р сарын 10-нд Стамбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдээс гурав дахь удаагаа шинжилгээ авахад хоёр хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад онош батлагдсан тохиолдлын тоо 291-т хүрлээ.  Мөн өнөөдөр гурван эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан-Уул аймаг дахь лабараториудад нийт 630 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 628 хүний хариу сөрөг гарсан бол хоёр хүнээс Ковид-19 илэрсэн байна.  Харин эмнэлгээс гарсан гурван хүний тухайд 14 хоног эмчилгээнд хамрагдсан. Одоогоор нийт 225 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна.  

ГУРВАН ХҮН ЭДГЭРЧ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдвараас урьдчилан сэргийлж хүн олноор цугларахгүй байхыг анхааруулсаар байна. Манай улсад дотоодод халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас Эрүүл мэндийн яамнаас иргэдийг олноороо цугларахгүй байж, найр наадам хийхгүй байхыг анхаарууллаа.

Халдвар өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 66 хүн хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ