REUTERS

Ковид-19

Үр дүнтэй вакцин гарах хүртэл коронавирусний улмаас нас барах хүний тоо хоёр сая хүрч магадгүй талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анхааруулж байна.

ДЭМБ-ын яаралтай тусламжийн дарга, доктор Майк Райн нас баралтын тоо нь хэрэв улс орнууд тууштай арга хэмжээ авахгүй л бол үүнээс ч их байж магадгүй гэж хэлжээ.

Өнгөрсөн жилийн сүүлээр Хятадад анхны тохиолдол бүртгэгдснээс хойш дэлхийн хэмжээнд Ковид-19 халдварын улмаас бараг нэг сая хүн нас бараад байна.

Батлагдсан тохиолдол дэлхийн хэмжээнд 32 сая давж халдвар өсөн нэмэгдсээр байна.

Коронавирусний хоёр дахь давалгаа өвөл ирэхтэй зэрэгцэн хойд өргөрөгийн олон оронд ажиглагдаж байна.

АНУ, Энэтхэг, Бразил 15 сая буюу хамгийн их тохиолдол бүртгэгдсэн. 

Харин сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол Европ даяар эхний давалгааны хэмжээнд хүртэл дахин тархаж байна.