Эдийн засаг

Дэлхийн таваарын бирж дээр COVID-19 цар тахал, мөн ОПЕК-ийн орнуудын эрэлт нийлүүлэлттэй холбоотойгоор өнгөрсөн 3-р сард нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш огцом бууж, хасах үзүүлэлттэй болсон. Тэгвэл тэр үетэй харьцуулахад өнөөдөр таваарын биржүүд дээр нөхцөл байдал эргээд сэргэж, өнгөрсөн 3-р сарын 6-наас хойш Брент маркийн нефтийн үнэ анх удаа баррель нь 40 доллараас дээш үнэд хүрчээ.

  • Дэлхийн таваарын биржүүд дээр Брент маркийн нефтийн ирэх 8-р сарын арилжааны фьючерс ханш баррель нь 40 доллар 8 центэд хүрч арилжаалагджээ. Энэ нь Брент маркийн нефтийн үнэ 1,14%-иар нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. Тэгвэл Америкийн WTI маркийн нефтийн 7-р сарын арилжааны фьючерс ханш 1,96%-иар өсч, баррель нь 37 доллар 53 центээр зарагджээ.
  • Хөрөнгө оруулагчид дэлхийн нефть экспортлогч улс орнуудын нийгэмлэг буюу ОПЕК-ийн улс орнуудын хуралдааны өмнө таваарын зах зээл дэх эрэлт хэрэгцээг ажиглаж байна. Магадгүй ОПЕК нефтийн үнийг тогтоон барихын тулд ойрын 1-3 сардаа олборлолтын хэмжээг хэвээр хадгалах бололтой.

Өнгөрсөн 3-р сарын 6-нд дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш түүхэнд байгаагүйгээр огцом унаж, улмаар нефть олборлогч улс орнууд 4-р сарын 1-нээс эхлэн олборлолтод тавигдаад байсан хязгаарыг чөлөөлсөн юм. Сүүлд ОПЕК, 5 болон 6-р сард олборлолтын хэмжээг хоногийн 9,7 сая баррель болгон бууруулж, оны 2-р хагаст 7,7 сая болгож, ирэх 2022 оны 4-р сарын сүүлч хүртэл 5,8 саяд барин, олборлолтын хэмжээг бууруулах замаар нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтоон барих бодлого баримталж байна.