Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар туршилтын тээврүүд явагдаж байна

Засгийн газар

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам туршилтын тээврээ хийж эхэллээ. Эхний ээлжинд Оюутолгой компанийн олборлосон баяжмалыг Тавантолгойгоос Сайншанд руу холбож Замын-Үүд боомтоор гаргаж эхэлсэн байна. Бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч одоогоор төмөр замын дуут дохио холболт зэрэг жижиг ажлуудыг хийж байгааг албаны хүмүүс мэдээлж байна. Улмаар 3-р сарын 20-ны дотор бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Тавантолгойн нүүрсний уурхайгаас Дорноговь аймгийн Зүүн хүртэлх 416 км төмөр замыг Монголчууд өөрийн хөрөнгө хүчээр 1.4 жилийн хугацаанд бүтээн байгуулсан. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй энэ төмөр замыг энэ сард албан ёсоор ашиглалтад оруулж, уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолно. Одоогоор Тавантолгой чиглэлээс Оюутолгой компанийн баяжмалыг уг төмөр замаар туршилтын журмаар тээвэрлэж байна.

416 км үргэлжлэх дээрхи төмөр замд аюулгүй байдлыг хангах үүднээс 98 км хамгаалалтын тор хашлага татах юм. Мөн холбоо дохиолол суурилуулах гээд ажлууд одоогоор хийгдэж байна. Ингээд энэ сарын сүүлээр ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН төмөр зам албан ёсоор ашиглалтад орж, манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээ  экспортлох төмөр замын нэг шинэ гарц бий болж байна.

Жилдээ энэ төмөр замаар 15 сая тооноо уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж экспортлох юм аа.