Сайн дураараа ажиллахаар 550 гаруй хүн бүртгүүлсний 45-тай нь гэрээ байгуулжээ

Эрүүл мэнд

Цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар 55 мянга гаруй иргэн гэрээр эмчлэгдэж байна. Харин гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүст 2200 гаруй эмч, ажилтан хуваарилагдан тусламж үзүүлж байгаа юм.

Тэд ковидын тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийнэ гээд давхар олон ажил амжуулж байна. Иймд сайн дурын ажилтан, төрийн албан хаагчдыг шуурхай хариу арга хэмжээний багт дайчлан байгааг мэдээллээ. Тэд улаан бүс рүү орохгүйгээр гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

сайн дурын ажилчдад зориулсан нийт 910 ажлын байр байгааг НЭМГ-аас мэдээллээ. Одоогийн байдлаар 550 гаруй хүн бүртгүүлсний 45-тай нь гэрээ хийж ажилд авчээ. Сайн дурын ажилчин өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай, автомашинаар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бол 20 мянган төгрөгийн шатахууны дэмжлэг авч байгаа гэлээ. Өрхийн эмнэлгүүд ч сайн дурын ажилчид тун хэрэгтэй байгааг онцолж байна.

 

Сайн дурын ажилтан ямар ч мэргэжилтэй хүн байж болохоос гадна сувилагч, эмч зүйч мэргэжилтэй бол давуу тал болно гэлээ. Мөн ковидын эсрэг 2,3-р тундаа хамрагдсан иргэдийг ажилд авч байгааг онцолж байна.  Хэрэв та сайн дурын ажилд хамтран ажиллахыг хүсвэл НОК-ын шуурхай штабын байранд очиж бүртгүүлээрэй.