Эрүүл мэнд

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдэж буй томоохон ажлын нэг болох Хоёр талт буюу амбулаторийн эмийн санг анх удаа ашиглалтад орууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангуудаар эм хайж явдаг байсан бол одоо амбулаторийн эмийн сангаас цаг алдалгүй, хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдэж байна.