Ирэх сард Монгол Улсын эдийн засгийн чуулган эхэлнэ

Засгийн газар

Ирэх сард Монгол Улсын эдийн засгийн чуулган эхэлнэ. Энэ удаагийн чуулган "Шинэ сэргэлт" уриан дор болох юм. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дэлхийн эдийн засаг ганхсан дээр нь Орос Украины асуудлаас үүдэн дахин хүндэрч болзошгүй байгаа юм. Ийм цаг үед Монгол Улс хохирол бага амсаж, эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэх нь энэ удаагийн чуулганы гол сэдэв байна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.