Өнөөдөр коронавируст халдварын 834 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Халдварын улмаас нэг хүн нас барсан байна. Он гарсаар тав дахь долоо хоногоос ПСР шинжилгээнд Омикрон хувилбарын эерэг эзлэх хувь буурч 16 хувьд хүрсэн байна. Халдварын тохиолдлыг эрчимтэй бууруулахад халдвар хамгааллын дэглэм мөрдөх, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Ковид-19 /дотоод/
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 609 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Тодруулбал, нийслэлд 286, орон нутагт 323 тохиолдол батлагдаж, хоёр хүн эндлээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 553 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Тодруулбал, нийслэлд 315, орон нутагт 238 тохиолдол батлагдаж, нэг хүн эндлээ.
Омикрон хувилбарт өртсөн хүнд болон нэн хүнд хүний тоо буурч байна
Коронавируст халдварт өртөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо буурч өнөөдрийн байдлаар зургаан мянга гаруй хүн эмнэлэгт байна. Эдгээрээс биеийн байдал нэн хүнд 70, хүнд 622 хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Альфа болон дельта хувилбараар өвчилсөн хүмүүс богино хугацаанд хүндэрч байсан бол Омикрон хувилбар хүндрэл багатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.