Монгол Улс хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн бүс нутагтаа Сингапур улсын дараагаар хоёрдугаарт явж байна. Харин дэлхийд 17 дугаарт байгаа юм.
Үйл явдал
Тариаланчдыг өнөөдрөөс эхлэн хоёр өдөр вакцинжуулна
Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг вакцинд хамруулахаар боллоо.
Хүнд өвчтэй иргэдэд Файзерын вакцин тарьж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын 43 цэгээр 237,489 хүн хандсан байна. Мөн Өмнөговь аймагт 7061 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Манай улс дөрвөн төрлийн вакцин хийж байна.
КОВАКС хөтөлбөрийн шугамаар 25,740 тун Pfizer/BioNTech вакциныг Монгол Улс хүлээн авлаа
Вакцин дархлаажуулалтын Глобал Альянс (GAVI), Тархварзүйн бэлэн байдлын шинэчлэлийн холбоо (CEPI), Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), UNICEF Mongolia хамтран хэрэгжүүлж байгаа КОВАКС хөтөлбөрийн шугамаар 25,740 тун Pfizer/BioNTech вакциныг Монгол Улс хүлээн авлаа.