Нэгэн мэс засалч мэс заслын өрөөндөө хэрэглэдэг аргаасаа хуваалцжээ.
Та нүдний шил зүүдэг үү? Тийм бол амны хаалт зүүсэн үед нүдний шил цантаад байх нь үнэхээр яршиг төвөгтэйг мэдэх байх.
АНУ-ын Мемфес дэх Мэдрэлийн систем, нуруу сээрний хүрээлэн дэх мэс заслын эмч Даньел Хайфермэн өнгөрсөн 7 хоногт өөрийн аргаасаа хуваалцсан байна.
"Хэрэв амны хаалттай үед таны нүдний шил цантаад төвөгтэй байвал шархны лентийг амны хаалтны хамар дээгүүрх хэсэг дээр нааж хэрэглээрэй. Ингэснээр шархны лент нь амны хаалтны дээд хэсгээр амьсгал ууршиж нүдний шилийг цантуулахаас сэргийлнэ"
гэжээ.
Доктор Хайфермэнийн энэ жиргээ интернэтэд маш их хандалт авч 60 мянга гаруй жиргээчид дахин хувцаалцаж 159 мянган лайк авчээ.
If you’re having a hard time with glasses fogging or keeping your mask up over your nose, a simple bandaid does wonders. Learned it in the OR.
— Daniel M. Heiferman, MD (@DanHeifermanMD) November 12, 2020
Feel free to share, it may save lives! pic.twitter.com/RBG8JGUzFS
Эх сурвалж: health.com