Зурхай

2020.04.26, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3. ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2020.04.26, Ням гараг

Наран ургах шингэх: 5.42-19.58

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.