Ардчилсан Нам “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг шүүмжиллээ 

Намууд

Ажлын эхний өдөр Улсын их хурал дахь намын бүлгүүд хуралддаг хуваарьтай. Сөрөг хүчин Ардчилсан нам эрх баригчдын бодлого шийдвэрт хяналт тавих үүрэг хүлээдэг. Тэгвэл сөрөг хүчин шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зарцуулах хөрөнгө хэт үрэлгэн байгааг шүүмжилсэн байна. Эдийн засгаа сэргээхээр зоригтой алхам хийх нь зөв. Гэхдээ маш өндөр зардал гаргах гэж байгаа нь тохиромжгүй байгааг онцоллоо.  

 

Ардчилсан намын дотоод хагарал, гуравч хуваагдчихаад байгаа хэрүүл маргааныг өнгөрсөн сарын 31-ний өдөр Улсын дээд шүүх эцэслэсэн хэмээн УИХ дахь бүлгийн гишүүд нь мэдэгдлээ. Тиймээс эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд сөрөг хүчний хувиар хүчтэй дуугарна гэдгээ ч шинэ оны эхэнд онцоллоо. Тухайлбал, засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого зөв шийдэл болж чадаагүй гэж мэдэгдлээ.

Н.Алтанхуяг: Улсын дээд шүүх хуулиас дээгүүр журам гаргаж, хоёр намтай болгож жүжиглүүлсэн

12-р сарын 31-ний өдөр Улсын дээд шүүх албан ёсоор тогтоол гаргаж Ардчилсан Намд хүргүүлжээ. Уг тогтоолоор О. Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгэхээс татгалзсан асуудлыг эцэслээгүй ч Улаанбаатар паласт хийсэн хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн гэж мэдэгдлээ. Тиймээс Ардчилсан Нам нэг талдаа гарч асуудлыг нэг цонхоор харна гэж мэдэгдлээ.

Ардчилсан нам нэгдсэн нэг талдаа гарсан гэж мэдэгдэж байгаа нь анхны тохиолдол биш. Өнөөдөр нийлсэн гэж нэг нь мэдэгдээд маргааш нөгөө нь салсан гэж мэдэгдэх тохиолдол хэд хэдэн удаа гарч байна. Харин энэ удаад Улсын дээд шүүхээс эцэслэсэн тул УИХ дахь бүлгийн дарга Д. Ганбатаас эхлээд шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандах ёстойг бүлгийн гишүүд нь онцоллоо.