УИХ-д Улаанбаатар хотод нэр дэвшин сонгогдсон гишүүд нэгдэн түр хороо байгуулж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн, Ж.Сүхбаатар хэлэхдээ: УИХ-аар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэ удаа хуулийн нэрийг өөрчилж, Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль болгоно.
Түр хороо байгуулагдахын ач холбогдол нь Түр хороо албан ёсны шийдвэр гаргадаг, албан ёсоор чиглэл, үүрэг даалгавар өгдөг. Бид бүхэн ажлаа ард түмэндээ тайлагнана. Түр хороо хотын түгжрэлийг шийдвэрлэхэд УИХ-аас эдийн засаг, эрх зүйн хувьд бүх талаар дэмжиж ажиллана
гэв.