Тээвэрлэлтийн доголдлыг нэн даруй шийдэхгүй бол эдийн засаг улам хүндрэхийг Монголбанкнаас мэдэгдлээ 

Парламент

Б.Лхагвасүрэн: Цар тахлын нөлөө эдийн засагт цаашид ч сөрөг үр дагавар авч ирнэ.

Цар тахлын сөрөг нөлөөгөөр том жижиг гэлтгүй бизнесийн үйл ажиллагаа зогсож, импортын бараа тасалдаж, экспортод гаргах түүхий эдийн тээвэрлэлт олон сааталд орсон. Хойд хөршөөс нийлүүлэгдэх шатахуун тасалдалд орсноос үүдээд инфляци огцом өссөн бол урд хөрш хилээ хаасантай холбоотой хүнсний бараа бүтээгдэхүүн тасалдаж өргөн хэрэглээний барааны үнэ эрс нэмэгдэж байгаа юм. Тиймээс Төв банкнаас тээвэрлэлтэд үүсээд байгаа асуудлыг нэн даруй шийдэх шаардлага үүсч байгааг мэдэгдлээ.

Энэ онд Төв банк инфляцийн түвшин 6 хувьд хадгална гэж тооцоолж байсан бол одоогоор 9 хувийг даваад байгаа. Тэгвэл Төв банкнаас ирэх онд инфляцийн түвшинг 6 хувийн голчтой +-2 хувь байхаар зорилт тавьжээ. Гэхдээ энэ зорилтот түвшинд инфляци хадгалагдаж чадах эсэхийг зарим гишүүд тодруулж байна. 

Төв банкнаас ажилгүйдлийн түвшинг хадгалах зорилт бүхий олон арга хэмжээ авсан хэдий ч тогтмол өсч байгааг санууллаа. Иргэдийн хэрэглээ буурч, ажилгүйдэл нэмэгдэж байгаад ирэх байгаад онцгой анхаарч ирэх оны мөнгөний бодлогын төлөвлөлтөд тусгасан гэлээ. Гэхдээ засгийн газар, УИХ энэ чиглэлд анхаарах шаардлага байгааг онцлон мэдэгдэж байна.