Койн гаргах, худалдан авах, виртуал хөрөнгийн зах зээлийг хуулиар зохицуулна

Парламент

Олон улсын мөнгө угаах гэмт хэргийн эсрэг байгууллага манай улсад виртуал хөрөнгийн зах зээлд зохицуулалт хий гэх чиглэл өгчээ.

Коин худалдан авсан аливаа эрсдэлийг төр хариуцахгүй байх хуулийн заалттай.

Манай улсыг олон улсын ФАТФ байгууллага мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгддэг байж болзошгүй эрсдэлт орон буюу саарал жагсаалт даа оруулаад байсан. Уг жагсаалтаас манай улс өнгөрсөн онд гарсан хэдий ч тус байгууллага дахин нэг зөвлөмж ирүүлжээ.

Уг зөвлөмжид олон улсын зах зээлд хүчтэй гарч ирсэн крипто валют, виртуал хөрөнгийн зах зээл, койн гаргах болоод худалдан авах ажиллагааг тодорхой хууль журмаар зохицуул гэсэн байна.

Олон улсын мөнгө угаах гэмт хэргийн эсрэг байгууллага манай улсад өгсөн даалгаврын биелэлт хагас хувьтай байна гэж үзсэн байна.

Тиймээс УИХ-ын зарим гишүүд ч койнтой холбоотой асуудлыг нэн даруй хуульчилж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг онцоллоо.

Өчигдөр олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ФАТФ байгууллагын жилийн уулзалт болсон байна. Уг уулзалтаар виртуал хөрөнгийн эрсдэлийг үнэлэх судалгааг танилцуулжээ.

Судалгаагаар криптовалют, виртуал хөрөнгийн зах зээл нь эрсдэл өндөр, ханшийн савалгаа их тогтворгүй гэж гарсан байна. Манай улсад энэ төрлийн эрсдэлийг төр хариуцахгүй гэх хуулийн заалт үйлчилж байгаа юм.