Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хариуцлага тооцсон албан тушаалтнуудыг хамгаалж УИХ-ын гишүүд залгах хэрэггүй 

Парламент

БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо. Шинээр томилогдсон сайд нийслэлийн утааг бууруулах ажилд ямар бодитой арга хэмжээ авч чадах вэ гэдэг олон нийтийн хүлээлт үүсээд байна. Түүний тухайд Таван толгой түлш компанийн үйлдвэрлэл, техникийн шинэчлэл, стандартыг хангуулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаа томилогдох үедээ хэлсэн юм. УИХ-ын гишүүдийн зүгээс ярих гэхээс илүүтэй үр дүнтэй ажил хийхийг сануулж утаанаас гадна байгаль орчны чиглэлд ч дорвитой ажлууд хийх хэрэгтэйг хэллээ.

Өчигдөр засгийн газрын тэргүүн БОАЖ-ын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцож ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Мөн нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан хоёр ч албан тушаалтанд хариуцлага тооцох чиглэлийг хотын даргад өгч энэ хүрээнд ажлаас чөлөөлсөн.

Тэгвэл Ерөнхий сайдын дээрх гэнэтийн шийдвэр төрийн албыг хариуцлагажуулахад чиглэсэн гэдгийг тэрээр хэлж байна. Утааг бууруулах чиглэлд дорвитой ажиллаж чадаагүй бодлогын яамыг ахалж байсан салбарын сайд, сайдаа дэмжиж чадаагүй дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа шиг цаашид төрийн албыг илүү мэргэжлийн ажиллуулахад анхаарна гэдгийг онцоллоо.

БОАЖ-ын сайдад шинээр томилогдсон Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь  2015 оноос төрд ажиллаж эхэлсэн түүхч мэргэжилтэй. Анх Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөар таван сарын хугацаанд ажиллаж байсан бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, Эрдэнэт хотын хөгжил, судалгаа хүрээлэнгийн тэргүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай.

БОАЖ-ын сайд сошиалаар биш мэргэжлий түвшинд ажиллахыг гишүүд санууллаа

Сүүлийн долоон жилийн хугацаанд долоон өөр албан тушаал хашсан шинэ сайдыг  зарим хүн поп гэж шүүмжилж, зарим нь ажил хэрэгч хэмээн үнэлдэг. УИХ-ын гишүүд шинэ сайдыг томилогдох үед ярихаас илүүтэй бодитой хийх нь чухал гэдгийг сануулж байсан юм.

2010-2012 ОН: НАМЗХ-НЫ УЗ-ИЙН ГИШҮҮН, ДОТООД ПРОТОКОЛ ХАРИУЦСАН ДАРГА

2012-2015 ОН: НАМЗХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

2015 ОНЫ I-VI САР ХҮРТЭЛ: ШАДАР САЙДЫН ЗӨВЛӨХ

2015-2016 ОН: МХЕГ-ЫН ДЭД ДАРГА

2016-2017 ОН: УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨХ

2017-2018 ОН: ЭРДЭНЭТ ХОТЫН ХӨГЖИЛ БОДЛОГО СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТЭРГҮҮН

2018-2019 ОН: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА

2019-2020 ОН: ЭРДЭНЭТ ХОТЫН ХӨГЖИЛ БОДЛОГО СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ТЭРГҮҮН

2020 ОНЫ НАЙМДУГААР САРААС: ШӨХТГ-ЫН ДАРГА.

 Б. БАТ-ЭРДЭНЭ: Хамгийн түрүүнд Таван толгой түлш компанийн үйлдвэрлэлийг сайжруулна 

 ШУУД ҮЗЭХ