Малчид: Төр харанхуйгаар хайгуулын лиценз олгож уламжлалт мал аж ахуйдаа халдаж байна

Парламент

Манай улс хайгуулын лиценз жилдээ дунджаар 50-ийг олгодог байсан. Тэгвэл энэ тоог 400-500 хүргэх бодлого барьж байгаа юм. Ингэснээр стратегийн томоохон ордуудыг нээж илрүүлэх, гадны хөрөнгө оруулалт татах боломж гэж үзжээ. Эдийн засгийн хувьд ашигтай ч байгаль дэлхийгээ эргэн сэргээхээс эхлээд хариуцлагатай байж чадах уу, тухайн нутаг орны иргэд амьдарч ирсэн газар орноо ухуулах уу гээд олон бэрхшээлтэй нүүр тулах нь ойлгомжтой юм. Энэ сэдвээр манай сэтгүүлч сурвалжилга бэлтгэлээ.

ЗГ-аас шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх бодлого барьж байна. Тухайлбал, энэ онд хайгуулын тусгай зөвшөөрөл 400, ирэх онд 500 олгохоор төлөвлөөд байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл авахад ойролцоогоор 35 хоногийн хугацаа зарцуулдаг байсныг 7-10 хоногт олгодог болно гэж УУЯ-наас мэдээлж байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг олноор олгох эдийн засагт ашигтай гэж байгаа ч сөрөг үр дагаврууд маш их байна. Тухайлбал, Хайгуулын тусгай зөвшөөрөл нэрээр орон нутагт шууд малчдын бэлчээр нутгийг дур мэдэн олгодог. Ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тухайлбал, манай редакцид өнгөрсөн намар Дундговь аймгийн Дэрэн сумын малчид хандаж байсан.

Таны харж байгаа энэ газрыг нэгэн компани шууд хайгуулын лицензээр авч, хайгуул хийхээр тус нутагт иржээ. Гэтэл энэ газар нь хэдэн үеэрээ малаа маллан амьдарсан малчдын бэлчээр нутаг байсан юм. Ийм жишээ орон нутагт олон бий. Тухайн үед малчид ингэж ярьж байлаа.

Бас нөгөө талдаа хайгуулын лиценз авсан компаний асуудал хөндөгддөг. Тэд улсаас зарласан талбай дээр хайгуул хийхийн тулд багагүй мөнгө төлж авдаг. Мөн орон нутагт хайгуулаа хийхийн тулд техник, шатахуун, ажилчдын цалин хөлс гээд багагүй зардал гаргана. Ингээд очихооор уул уурхайн ямар ч мэдлэг мэдээлэлгүй малчин, сум орон нутаг эсэргүүцдэг. Ингээд тухайн хайгуулын лиценз авсан компани эдийн засгийн хувьд алдагдалд ордог.Тийм учраас төр эхлээд хайгуулын лиценз олгох гэж байгаа бол орон нутгийн иргэдэд тэр малчдад зөв мэдээллийг өгөх хэрэгтэй.

 

 

 

 

 

 

сэдэв: гадны хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эргүүлэн татлаа

Гадны иргэн 50 мянган долларын хөрөнгө оруулалт хийгээд монгол улсад амьдарч болно гэсэн зохицуулалт бүхий хуулийн заалт өнгөрсөн онд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл энэ хуулийг санаачлагч нэр бүхий дөрвөн гишүүн төслөө буцаан татах хүсэлтийг хоёр хоногийн өмнө гаргасан байна. Энэ хүсэлтийг улсын их хурал хүлээн авч шүүмжлэл дагуулсан хуулийн төслийг буцаалаа.

Гадны хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинчилсэн найруулгыг санаачлан оруулж ирсэн УИХ-ын гишүүн Булгантуяа, Ганхуяг, Өнөрболор нар уг хуулийн төслөө эргүүлэн татлаа. Тэдний хувьд гадаадын 50 мянган долларын хөрөнгө оруулалтыг хийгээд гэр бүлээрээ Монгол улсад амьдарч болох заалтыг оруулж ирсэн олны шүүмжлэлийг дагуулсан. Улмаар хуулийн төслөө буцаан татах үндэслэл ч болсон юмаа.

СИНХРО: Г.ЗАНДАНШАТАР                                                                  УИХ-ЫН ДАРГА 

Сони: хууль санаачлагчдын хувьд анх хуулийн үзэл санаал анх олон нийт буруу ойглгосон гэж үзэж байсан юм. Ингээд 03 сарын 22-ны өдөр УИх-ын даргад хуулийн төслөө эргүүлэх татах хүсэлтээ гаргаж, өнөөдөр ийнхүү эргүүлэн татлаа.Харин цаашид шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ийм төрлийн хуулиудыг 5-р сараас УИХ-аар хэлэлцэнэ гэдгийг УИХ дарга онцлон хэлсэн. Тэгэхлээр гадны хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл ирэх 5 сард дахин шинчлэгдэн орж ирэх нь ээ.