Гадны хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эргүүлэн татлаа

Парламент

Гадны иргэн 50 мянган долларын хөрөнгө оруулалт хийгээд Монгол Улсад амьдарч болно гэсэн зохицуулалт бүхий хуулийн заалт өнгөрсөн онд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл энэ хуулийг санаачлагч нэр бүхий дөрвөн гишүүн төслөө буцаан татах хүсэлтийг хоёр хоногийн өмнө гаргасан байна. Энэ хүсэлтийг Улсын их хурал хүлээн авч шүүмжлэл дагуулсан хуулийн төслийг буцаалаа.

Гадны хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан оруулж ирсэн УИХ-ын гишүүн Булгантуяа, Ганхуяг, Өнөрболор нар уг хуулийн төслөө эргүүлэн татлаа. Тэдний хувьд гадаадын 50 мянган долларын хөрөнгө оруулалтыг хийгээд гэр бүлээрээ Монгол Улсад амьдарч болох заалтыг оруулж ирсэн олны шүүмжлэлийг дагуулсан. Улмаар хуулийн төслөө буцаан татах үндэслэл ч болсон юм аа.

Хууль санаачлагчдын хувьд анх хуулийн үзэл санааг анх олон нийт буруу ойлгосон гэж үзэж байсан юм. Ингээд 03 сарын 22-ны өдөр УИХ-ын даргад хуулийн төслөө эргүүлэх татах хүсэлтээ гаргаж, өнөөдөр ийнхүү эргүүлэн татлаа.

Харин цаашид шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ийм төрлийн хуулиудыг 5-р сараас УИХ-аар хэлэлцэнэ гэдгийг УИХ дарга онцлон хэлсэн. Тэгэхлээр Гадны хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл ирэх 5 сард дахин шинчлэгдэн орж ирэх нь ээ.