Ард түмний "Өөрсдөө хэмнэ, ажлаа хий" гэсэн жагсаалын дараа Монгол Улсын Засгийн газар яаралтай хуралдаж хэмнэлтийн горимд бүрэн шилжсэн. Яамд ч шуурхай хуралдаан хийцгээж дарга нарын унаж буй бүх том оврын автомашинуудыг ашиглалтаас хасаж эхэллээ. Зарим сайд нар өглөө таксигаар ажилдаа ирснээ ч твиттер хуудсанд жиргэлээ.
Улсын Их Хурлын даргын дэргэд байгуулагдсан ажлын хэсгийн эхний хуралдаанаас гарсан шийдвэрийг үзэгч танд танилцуулъя.
1. Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх, 2022 оны төсөвт тодотгол хийх.
2. Төрийн бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горим мөрдөж зардлаа 10-аас доошгүй хувиар хэмнэх, чиг үүргийг хянаж давхардал арилгах, удирдлагын орон тоо, зардлыг бууруулах
3. Тансаг хэрэглээний болон бүх төрлийн архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судлах, хэрэгжүүлэх
4. Төрийн байгууллагуудын зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах замаар зардал бууруулах
5. Төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих
6. Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын зардлыг 30-аас доошгүй хувиар хэмнэх
7. Үйл ажиллагаа нь давхардсан үр ашиг багатай төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж байгууллуудагыг өөрчлөн байгуулах, татан буулгахаар тогтоолын төсөлд багтаажээ. Мөн бүх худалдан авалтыг зогсоох үүрэг даалгаварыг их хурлын харьяа байгууллагуудад үүрэг болголоо.
Одоо Улсын их хурлын даргын дэргэдэх ажлын хэсэг хэмнэлт тодотголтой тогтоолын төслөө боловсруулж Улсын их хуралд өргөн барих юм.