Ё.Баатарбилэг гишүүнээс гадна гурван гишүүн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдож яллагдагчаар татагдлаа. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлтээ прокурорын байгууллага гаргаад байгаа юм. Хуулийн дагуу энэ асуудлыг тав хоногийн дотор шийдэх ёстой юм.
УЕП Алтанхуяг, Амартүвшин, Ганхуяг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлт их хуралд оруулж ирсэн. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ 7 хоногт асуудлыг хэлэлцэхээр боллоо. Хуулиараа ажлын 5 хоногт энэ асуудлыг шийдэх хуулийн заалттай.
Энэ асуудалд сөрөг хүчний зарим гишүүд өөр байр суурьтай байна.
УЕП-оос ирүүлсэн гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх тухай бичиг “нууц” гэсэн дардастай. Нууц гэсэн дардастай учраас маргааш хуралдах халдашгүй байдлын дэд хороо, нөгөөдөр хуралдах ТББ-ын хорооны хурал хаалттай, нууц санал хураалтаар явагдах дэгтэй гэж гишүүд хэлж байна. Бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэн 4 гишүүний хоёр нь л Хөгжлийн банкны асуудлаар байгаа юм. Гишүүн Алтанхуяг Хөгжлийн банкны асуудлаар бус, Ерөнхий сайд байхдаа Тавантолгойн автозамыг улсад худалдаж авсан асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэдэг мэдээлэл байна.