ШЕЗ-ийн 4 тэрбум төгрөгийн төсвийг хасахыг байнгын хорооны гишүүд эсэргүүцэв

Парламент

Х.Нямбаатар: Баян-Өлгий аймгийн иргэдийн мэдээлэл “хонгил”-д хадгалагдаж байна.

Хөнгөн галт тэрэгний асуудлаас үүдэн гишүүд хот хөдөөгөөрөө хуваагдсан бол өнөөдөр шүүхийн танхимд засвар хийнэ хийхгүй гэсэн маргаан түшээдийн талцлыг дахин үргэлжлүүллээ. Олон жил, хуучирсан байшинд үйл ажиллагаа явуулж буй зарим шүүх хуралдааны танхимд засвар хийж ширээ сандлыг нь солихоор 2022 оны төсөвт суулгаад байсан юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар төр хэмнэлтийн горимд шилжих төсвийн тухай хуулийг хэлэлцлээ. ШЕЗ-ийн 4 тэрбум төгрөг ХЭҮК-ын 340 сая дээд шүүхийн 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хасах саналыг ЗГ төсвийн тухай хуульд тусгажээ.

Сангийн яамны зүгээс хуульд нийцүүлж энэ 3 байгууллагын хөрөнгө оруулалтыг энэ жил тэвчиж болох зардал гэж үзээд хэмнэх саналыг УИХ-д ийнхүү танилцуулжээ. Үүнийг УИХ-ын гишүүд эсэргүүцсэн. Хэрвээ ШЕЗ-ийн төсвийг танавал шударга хараат бус шүүхтэй болох зарчим алдагдана. ХЭҮК-ын төсвийг хасвал хүний эрхийг хамгаалах ажил хийгдэх боломжгүй хэмээн Энхбаяр гишүүн тайлбарласан. Харин Сангийн яам хуульд нийцүүлж төсөвийг хэмнэсэн гэдгээ мэдэгдлээ.

Хэрвээ зардал нэмэх юм бол өөр газраас хасах ёстой гэсэн зарчмыг Сангийн яам баримталж төсвийн хэмнэлтийн бодлогыг тодорхойлж байгаа. Энэ хүрээндээ Байнгын хорооны хурал дээр ШЕЗ болон ХЭҮК-ын хөрөнгө оруулалтыг цагдаагийн байгууллагын төсвөөс авах саналыг Сангийн яам гаргажээ. Харин үүнийг нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар эсэргүүцлээ.

Ийнхүү хууль зүйн салбарын зарим байгууллагын төсвийг хэмнэх зорилгоор оруулж ирсэн ЗГ-ын санал байнгын хороон дээр дэмжигдсэнгүй ээ. Өөрөөр хэлбэл энэ 3 байгууллагын хөрөнгө оруулалтын зардлыг хууль зүйн салбарын бусад байгууллагаас санхүүжүүлхээр болж байна.