1998 оноос хойш өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Өчигдөр засгийн газрын хуралдаан дээр хэргийг бүхэлд нь нууцаас гаргах шийдвэр гаргасантай холбоотой УИХ-ын гишүүд хэргийн материалтай танилцахыг хүссэн юм. Мөн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт хилсээр ял хүлээсэн гэгдэх Т.Чимгээ, Содномдаржаа нарыг нэн даруй суллах, үнэн мөнийг тогтоох хэрэгтэйг онцоллоо.
Харин УИХ-ын даргын зүгээс Шүүхийн тухай хуульд эрүүдэн шүүхээс эхлээд, олон нийтийн дарамт шахалттай холбоотой асуудлыг хамаагүй танилцуулж болохгүй байхаар заасан тул УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэргийн материалыг гишүүдэд танилцуулах асуудлыг авч хэлэлцэнэ гэлээ.