Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Коронавирусийн улмаас дэлхий тэр чигтээ хөл хорионд орж эдийн засгийн хүндхэн цохилтыг авч байна. Вирусийн тархалтыг зогсоосон ч эдийн засгийн энэ хүндрэл хямрал болон үргэлжилнэ гэдгийг сануулж байгаа юм. Тийм учраас Улсын их хурлын ээлжит сонгуульд олон тэрбум төгрөг зарцуулалгүй хойшлуулах нь зүйтэй гэдгийг ерөнхийлөгч онцоллоо.

УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Тэрээр дэлхий нийтэд халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, тахлаас улбаатай хямрал 1-2 жил үргэлжлэх эрсдэлт төлөв байдал ажиглагдаж байгаа тул манай улс онцгой анхаарах хэрэгтэйг хэллээ.

Тэр дундаа эдийн засгийн нөхцөл байдлыг онцгой анхаарч зөв зохион байгуулах шаардлагатай гэсэн юм. Ингэхдээ улсын төсөвт тодотгол хийж УИХ-ын сонгууль зохион байгуулах болоод бусад тэвчиж болох зардлыг танах шаардлагатайг онцоллоо.

УИХ-ЫН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХААС ӨӨР АРГА ЗАМ БАЙХГҮЙ ГЭЛЭЭ

Мөн УИХ-ын сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам байхгүй гэдгийг хэллээ. Учир нь цар тахлын тархалтыг гааруулахаас гадна сонгогчдын ирц хүрэхгүй байх өндөр магадлалтай гэсэн юм. Мөн их хямрал хаалга тогшиж байгаа өнөөгийн нөхцөлд улс төрийн намууд тооцоо судалгаагүй том амлалт өгч цаг үеэ мэдрэхгүй байна хэмээн шүүмжиллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ