ДЭМБ-ын Европын дахь дарга Ханс Клюж коронавирусийн төгсгөл нь “Омикрон” хувилбар болж байна гэж мэдэгдлээ.
“Ирэх 3-р сараас Европчуудын 60 орчим хувь нь Омикрон төрлийн халдвар авахаар байгаа юм. Үүнийг Европын холбоо коронавирусийн тэмцлийн төгсгөл үедээ ирлээ гэж харж болохоор байна.
Омикроны хувилбар тодорхой цаг хугацаанд дэлхий дахинд тархаж, жилийн эцсээр дахин халдвар дэгдэх магадлалтай байгаа ч, энэ нь дахиж цар тахлын хэмжээнд хүрэхгүй” гэж мэдэгдэлдээ дурдсан юм.
Мөн иргэд вакцин хийлгэснээс гадна халдвараар өвчилж дархлаатай болсон нь цар тахлын төгсгөл болж байна гэжээ.