Улсын Их хурал

Нийгэмд тулгамдсан ядуурал, архидалт, хүчирхийлэл, гэмт хэрэг, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, тэдний хамгаалал гээд орхигдож байгаа олон асуудлыг шийдвэрлэх чиглэлд УИХ-ын эмэгтэй гишүүд ажиллахаар бүлэг байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

Найм дахь удаагийн парламентад сонгогдсон 13 эмэгтэй гишүүн нам харгалзахгүй хамтран ажиллахаар УИХ-ын даргатай зөвшилцөн үйл ажиллагаагаа эхлүүлж үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг боловсруулсан байна. Арав гаруй чиглэлд үйл ажиллагаагаа тодорхойлсон эмэгтэй гишүүдийн бүлгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл даргалах бөгөөд нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН БҮЛГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН Д. САРАНГЭРЭЛ АХАЛНА