Засгийн газар

БНХАУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийх үеэрээ Монголын ард түмнээс 30 мянган хонь хандивлаж буйг хэлээд албаны ёсны гэрчилгээг БНХАУ-ын Ши Жин Пи-эд гардуулсан. Энэ үйл явдлыг хоёр орны ард түмэн ихэд найрсгаар хүлээж авсан билээ. Ингээд Төрийн гурван өндөрлөгийн гаргасан санаачилгыг манай улсын малчид, аймаг сумдын удирдлагууд дэмжиж хонь хандивлаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар Ерөнхийлөгчийн тамгийн газарт 10 гаруй аймгаас хонь хандивлах хүсэлтээ илгээж 20,874 хонь хандивласан бичиг иржээ. Одоо дээрхи хонийг Хятадын талд хүлээлгэх өгөх ажил байгаа. Гэхдээ одоогоор ямар замаар, аль боомтоор өгөх хэрхэн өгөх эсэх нь тодорхойгүй байна. ХХААХҮЯ-наас энэ талаар тодруулахад бидэнд одоогоор ямар нэгэн чиглэл өгөөгүй, ерөнхийдөө талууд малын тарга тэвээрэг авсан үед буюу намар цагт хүлээлцэхээр ярилцсан гэлээ. Мөн манай улс амьд мал хилээр гаргахгүй хуулийн зохицуулалт бий. Тиймээс энэ асуудлаа ч ярилцана гэдгийг хэллээ.