Засгийн газар

Манай улсад БНХАУ-ын засгийн газар “Ковид-19”-тэй тэмцэх ажилд тусламж үзүүллээ. Өнөөдөр Монгол Улсад суух Хятад Улсын элчин сайд Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Монгол орон хэцүү хүнд цаг үед бидэнд хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгасанд талархаж байгаагаа элчин сайд илэрхийллээ. Мөн Хятад улс нэг гараараа эх орондоо дэгдсэн өвчинтэй тэмцэж, нөгөө гараараа олон улсад дэмжлэг үзүүлэхээр зорьж байгаа. Энэ удаад найрсаг хөршдөө таван мянган оношлуур, хамгаалалтын хувцас хэрэглэл дэмжлэг болгон хүлээлгэн өгч байгаагаа онцоллоо.

ЦАЙ ВЭНЬРУЙ: МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АЧ ТУСЫГ БИД МАРТААГҮЙ, МАРТАХ Ч УЧИРГҮЙ

БНХАУ-ын Засгийн газраас коронавирусын халдвартай тэмцэхэд  840 гаруй мянган юань буюу 320 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, хамгаалах хувцсыг Улсын онцгой комиссын дарга болон Эрүүл мэндийн сайдад гардуулан өглөө. Үүнд 50 мянган оношлуур,  мянган хамгаалах хувцас,  эмнэлгийн болон тусгай зориулалтын 5 мянган амны хаалт зэрэг багтаж байна. Энэ үеэр БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд хэлэхдээ,

 "Биднийг өвчинтэй тэмцэх хүнд цаг үед Монгол Улсын төр засаг, ард түмэн бидэнтэй эв санаа нэгдэж асар их туслалцаа үзүүлсэн. Бидний өнөөдрийн амжилт та бүхний дэмжлэг туслалцаатай салшгүй холбоотой байгааг мэднэ. Хятадын төр засаг, ард түмэн Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байгаа. Монголын ард түмний энэ их ач тусыг бид мартаагүй, мартах ч учиргүй"

гэдгийг онцлон хэллээ.

Хятадын талаас тусламжаар өгсөн дээрхи хувцас хэрэглэлийг эмч, эмнэлгийн ажилтнууд голчлон хэрэглэнэ гэж байна. Нэг өвчтөнтэй дор хаяж 4-5 эмч сувилагч харьцаж байна.Тэд өдөрт 4-5 удаа хамгаалах хувцас хэрэглэл өмсдөг байна. Тиймээс дээрхи хуцвас хэрэглэл бидэнд маш хэрэгцээтэй гэдгийг ЭМЯ-наас онцолж байна.

Хятадын талаас цаашид ч Монголын ард түмэнд коронавирусын халдварын давж гарах хүртэл тусламжийн цуваагаа үргэлжлүүлнэ гэдгээ онцлон хэллээ.

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ