Засгийн газар

Өнөөдөр өглөө Дели-Улаабаатар чиглэлийн тусгай нислэг Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Дели хотоос 2 мянга гаруй км-ын цаана орших Гоман дацанд шавилдаг ламхай буюу лам хүүхдүүд энэ онгоцоор ирлээ. Бяцхан иргэд журмын дагуу 21 хоног тусгаарлах байранд амьдарна. Тэдний тусгаарлагдах зардлыг засгийн газар бүрэн хариуцаж байна.

БНЭУ-д шавилан суудаг 18 хүртэлх насны 229 хүүхэд эх орондоо ирлээ. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц 07:58 цагт Буянт-Ухаад газардсан юм. БНЭУ-ын Каранатака муж дахь Гоман, Сэра, Жүме гурван дацанд шашны чиглэлээр сурдаг 300 гаруй хүүхдүүд байна. Тэдний эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагууд хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисс татан авахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр тэд эх орондоо ирж, тусгаарлалтад шилжлээ.

Хүүхдүүдийн 70 орчим хувь нь Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийнх. Эцэг, эхчүүд онгоцны зардлыг төлсөн. Гэхдээ тусгаарлах байрны төлбөрийг төлөх боломж хомс учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүссэн. Иймээс 230 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Хүүхдүүдийг шавилан суугаа газраас нь Гоа хотын нисэх буудалд хүргэх зардлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан. Хүүхдүүд болон иргэдийг Онцгой байдлын ерөнхий газрын "Онцгой Жаргалант" сувилал, Ориентал, Сэнтий буудалд тусгаарлана.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ