Халуун сэдэв

Орон нутгийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид бол Монгол ардын нам болон Ардчилсан нам. Улс төрийн ууган хүчнүүд амралтын өдрүүдэд хуралдаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөх 45 эрхмийг сонгож дуусчээ. Ардчилсан нам нэр дэвшигчдээ эцсийн байдлаар зарлаагүй бол Монгол ардын нам өнөөдөр нийтэд мэдээллээ. Монгол ардын нам Ерөнхий сайд Хүрэлсүхийн баримталж буй зарчим болох шударга, боловсролтой, нэр цэвэр гэсэн үнэлэмжийг нэр дэвшигчдийнхээ гол шалгуур болгосон байна. 

Улс төрийн ууган хүчин МАН нийслэлийн есөн дүүргийн 40 гаруй мянган гишүүдийн төлөөллөөс орон нутгийн сонгуульд өрсөлдөх 45 нэр дэвшигчээ албан ёсоор зарлалаа. Иргэдийн тухайд орон нутгийн сонгуульд нам эвсэл, нэр дэвшигч гэхээс илүүтэй дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр, иргэн таны оршин суугаа газрын тулгамдаж байгаа асуудлыг ямар байдлаар шийдвэрлэх зорилтод нь анхаарлаа хандуулж сонголтоо хийх нь чухал юм. Тэгвэл эрх баригч намын мөрийн хөтөлбөрт нийслэлийг утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хот болгох чиглэлд цогц бодлого туссан гэдгийг нийслэлийн намын хорооны дарга онцоллоо.

Сүүлийн үед цахим орчинд дараагийн хотын дарга хэн бэ, гэдэг олны анхаарлыг татаж зарим нам эвслүүд хотын даргад нэр дэвшүүлэх хүнээ ч зарлаж эхлээд байгаа. Уг нь бол сонгуулийн дүнгээс хамаарч олонхи болсон нам эвсэл төлөөлөгчид дундаасаа хотын даргыг сонгох учиртай. Гэхдээ эрх баригч нам албан томилгоогоор шууд хотын даргыг сонгох магадлалтай ч гэх мэдээлэл цацагдах болсон юм. Харин МАН ын тухайд 4-р хурлаараа уг асуудлыг огт хөндөөгүй гэдгийг хэлж байна.

Орон нутгийн сонгуульд МАН-аас нийслэлд өрсөлдөх 45 нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Ингээд МАН-аас нийслэлд өрсөлдөх нэр дэвшигчдийг танилцуулъя.

Нийслэлийн 

Баянгол дүүрэгт Д.Ихбаяр, Ө.Сумъяабаатар, н.Батбаясгалан Г.Гангамөрөн, Б.Сэмжидмаа Ч.Мэндбаяр, \

Баянзүрх Г.Ууганбаяр Б.Дэмбэрэл, Б.Бямбажаргал, Э.Ганчимэг Д.Энхбаяр Ү.Оюунзул Н.Баярмөнх Б.Батбаяр Б.Сүхбаатар Б.Пүрэвдагва,

Сонгинохайрхан Р.Дагва Ц.Төрхүү Б.Сэргэлэнбаатар н.Баттөр Ж.Сандагсүрэн н.Баярчимэг Г.Төгөлдөр М.Говьсайхан Н.Алтаншагай. Б.Мөнхцэцэг, 

Сүхбаатар дүүрэгт М.Халиунбат О.Мөнгөншагай Ш.Батбаяр Г.Төмөрбаатар

Чингэлтэй дүүрэгт Б.Батсүмбэрэл Б.Мөнхбат Л.Ариунтуяа З.Төмөртөөмөө

Хан-Уул дүүрэгт Ж.Алдаржавхлан Б.Мягмар Б.Цэрэн Б.Өнөбат Б.Одсүрэн Л.Отгонжаргал, Багануур дүүрэгт Ц.Даваасүрэн, Отгонболд,

Багахангай дүүрэгт С.Эрдэнэбаяр,

Налайх дүүрэгт Ч.Раднаабазар, Б.Нэргүй нар өрсөлдөхөөр боллоо.