Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан олон ээж, эхчүүд төрийн дээд одон медаль хүртэх юм.
Үүнээс онцолбол Монголын урлагийн дунд үеийн төлөөлөл болсон жүжигчин Гончигийн Ундармаад "Гавьяат зүтгэлтэн" цол хүртээхээр болжээ.
Тэрээр урлагийн салбараас гадна эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой, эрүүл орчинг бий болгоход хувь нэмрээ оруулах олон төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм.