Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрхэлсэн салбартаа өндөр амжилт үзүүлсэн эмэгтэйчүүдэд төрийн өндөр дээд одон медаль гардууллаа. Багш, жүжигчин, оёдолчин, цэргийн албан хаагч, эмч гээд салбар бүрийн эмэгтэйчүүд багтсан байна. Баярын өдөртөө дахин баяр нэмж, төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн бүсгүйчүүддээ үзэгч таныг уулзуулъя.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР Нийслэлийн Ерөнхий боловсролын “Сэтгэмж” сургуулийн ахмад багш Ядамжавын Дархиа, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэдэнсодномын Халтар ,АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Тэс-Эрдэнэ” оёдлын үйлдвэрийн ахмад оёдолчин Түдэвдоржийн Цэрэндумаа ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР Монгол банкны ахмад ажилтан Даваагийн Ома ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн ахмад ажилтан, судлаач Дулбаагийн Алтай;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
• Монгол Улсын үндэсний номын сангийн номын санч Даваажанцангийн Саранчимэг;
• “Ю фильм” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин Гончигийн Ундармаа;
• “Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал, зохиолч Баатарсүрэнгийн Тогтохбаяр нарыг тус утс шагналаа. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг тус тус шагналаа.