Жил бүрийн энэ өдөр болдог "Алдарт эхийн одонт ээж" нэртэй хүндэтгэлийн чуулган төрийн ордонд боллоо. Олон зуун ээж эхийн алдар одонгоо зүүн, хүндэтгэлийн суудалд морилжээ. Хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн. Тэрээр эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол тэгш оролцоо, тэгш эрхийн тухай ойлголт. Өрх гэр, улс орныхоо чухал салбарт түүчээлж байгаа охид бүсгүйчүүдээ эрчүүд бид хайрлаж бас ёс жудагтай байхыг санууллаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 121 жил өнгөрч байна. Монгол Улс 67 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 220 орчим мянган эмэгтэй бүртгэлтэй байна. Алдарт эхийн одонтой ээжүүдийн чуулган жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг. Энэ удаад Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстойг төрийн тэргүүн хэлсэн үгэндээ онцолж байна.
Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон одонтой ээжүүдийн холбоо ТББ-аас ээжүүдийн дунд судалгаа явуулахад
1. Төрийн болон хувийн хэвшилд ажилладаг боловч авч байгаа нь цалин нь хүрэлцээгүй.
2. Хувиараа бизнес эрхэлж, ахуй амьдралаа авч явж байгаа боловч төрийн дэмжлэг хүрэлцээгүй, тэгш бус, шударга бус байна гэх саналыг ээжүүд эхчүүд хэлжээ. Мөн тэтгэвэр, тэтгэмжээр амьдарч байгаа боловч зээлийн хүү өндөр байгаа гэж одонтой ээжүүд хариулжээ. Харин энэ бүхэнд цаашид төр засаг анхаарах ёстойг төрийн тэргүүн хэлсэн үгэндээ онцоллоо.
СЭДЭВ:эмэгтэйчүүд, ээжүүд эрхийнхээ өдөр төв талбайд жагсаж дуу хоолойгоо хүргэж байна
Өнөөдөр бол олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр зөвхөн баярлаж цэнгэх бус өөрсдийн эрхийн төлөө, төр засагтаа дуу хоолойгоо хүргэх гэсэн эмэгтэйчүүд төв талбайд тайван жагсаал хийлээ. Жагсаалд жижиглэн худалдаа эрхлэгчид, үсчин, хувцас засвар гээд үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүд цугласан байна. Тэд дарга нар эрх мэдлээ ашиглан 3 хувийн хүүтэй зээл урдуур орж аваад бидэнд 17 хувийн хүүтэй зээл болгож олгодог. Цаашдаа бид ийм байдлаар дарга нарын зээлийг давхар төлж барагдуулмааргүй байна гэдгийг онцоллоо.
Сони: Худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн төлөөлөл эрхээ хамгаалуулахын төлөө жагсаж байна. МУ-ын ҮХ-нд иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрх нээлттэй. Тэд энэ удаад олны анхаарлыг татахуйц хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаж буйг үзэгч та харж байна. Тэдний хувьд эрх баригч нар 3 хувийн хүүтэй зээл авч, бидэнд 17 хувийн хүүтэй зээл болгож авдаг гэх асуудлыг хөндөж байна. Мөн үүнээс гадна охидын хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалсан тайван жагсаал, Хөшжлийн банкны луйварыг эсэргүүцсэн тайван суулт зэргийг эмэгтэйчүүд төв талбайд зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийлж байна. Тэдний дундаас цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ёстой гэж ээжүүд нэгджээ.
СТЭН АП: Ч.ДОРЖБАТ TV5 MONGOLIA
СИНХРО: ШИНЭЦЭЦЭГ ЭЭЖ
Сони: Төв талбайд тайван жагсаал цуглаан зохион байгуулж байгаа эмэгтэйчүүд энэ өдрийг баярын гэхээсээ илүү, үзэл бодлоо илэрхийлдэг. Эхчүүд эмэгтэйчүүд асуудлаа төр засагтаа хүргэдэг байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
СУРВАЛЖИЛСАН: Ч.ДОРЖБАТ Р.БАЗАРГҮР
СЭДЭВ: төв аймагт “миний сайхан мянган ээж” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
: Төв аймаг өнөөдөр орон нутагт ажиллаж амьдарч буй ээжүүд, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонслоо. Малчин болон худалдаа бизнес эрхэлж буй олон мянган эмэгтэйчүүд хөдөөд бий. Тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс эхлээд аж ахуйгаа сайжруулахад олон саад бэрхшээл тулгардаг байна. Дэд бүтцээс эхлээд хөрөнгө санхүүгийн бодит саадтай өдөр бүр тулгардаг талаараа хөдөөгийн эмэгтэйчүүд ярилаа.
Төв аймгийн Засаг даргын ивээл дор Миний сайхан мянган ээж хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээг Төв аймгийн НАМЭХ холбоо, төв аймгийн залуучууд хамтран жил бүр зохион байгуулж байна. Хүндэтгэлийн уш арга хэмжээнд Төв аймгийн өнцөг булан бүрээс хөдөлмөрч эмэгтэйчүүд хүрэлцэн ирж оролцдог юм. Мөн төв сайхан нутгаас төрөн гарсан соёл урлагийн алдартнууд дуу хуураа өргөж байна. Уг арга хэмжээний үеэр Эрхмийн дээд ижийг хэмээн хүндэтглийг зарим ээжүүдэд гардуулж хүнэдтгэл үзүүлдэг юмаа.
СИНХРО: И.БУМАНБУЯН ТӨВ АЙМГИЙН НАМЭХ-НЫ ТЭРГҮҮН, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ
СИНХРО: Д.СЭР-ОД БАЯНЦОГТ СУМЫН ӨНДӨР НАСТАН
Сони: Төв аймаг бол мал аж ахуй газар тариалан хослон хөгжсөн аймаг. Улсын нийслэлтэй залгаа орших энэ аймаг сая гаруй хүнтэй их хотын хүнсний голлох төрлийг бүрдүүлдэг. Үүний ард энэ нутгийн эмэгтэйчүүдийн шаргуу их хөдөлмөр байдаг юмаа гэдгийг онцлон хэлж байна. Уг хүндэтгэлийн арга хэмжээг төв аймагчууд ОУЭМЭХ энэ өдөр уламжлал болгон зохион байгуулдаг юмаа.