Нийгэм

Ковид-19 өвчний улмаас сургууль цэцэрлэгийг 3-р сарын 30-ны өдөр хүртэл карентилсан. Харин хичээлийг телевизийн сувгуудаар үзүүлж байгаа юм. Гэвч алслагдсан орон нутагт байгаа хүүхэд хичээл үзэх боломжгүйгээс гадна кабинетын сургалтаас тэс өөр учраас Боловсролын яам зарим зохицуулалтыг хийсэн байна. Ингэхдээ энэ жил анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар болжээ. Зөвхөн элсэлтийн ерөнхий шалгалт авахаар төлөвлөсөн байна. 

Энэ хичээлийн жилд 28500 гаруй сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсөж их дээд сургууль, МСҮТ-д элсэн суралцах юм. Хоёр сар орчмын хугацаанд сурагчдад сургалтын хөтөлбөрийг телевизээр зааж байгаа. Танхимын хичээл ирэх сарын нэгэнд орж эхэлнэ. Хичээлийн сүүлийн улиралд хүүхдүүд теле хичээлээ бататгах, үлдсэн сэдвүүдээ үзэж дуусгах юм. Харин салбарын сайд энэ их ачааллын хажуугаар элдэв төрлийн олимпиад, улсын болон анги дэвших шалгалт авахгүй байх зохицуулалтыг хийснээ танилцууллаа.

Теле хичээл нь танхимын сургалтаас өөр учир багшаас ихээхэн ур чадвар шаардаж байгаа юм.  Хичээлийн агуулгыг богино хугацаанд хэрхэн оновчтой хүргэх энэ зорилт нь Монголын багш нарт сургалтын бэлэн хөтөлбөр болон үлдэж байгаа нь давуу тал болж байна. Хөдөө орон нутагт теле хичээлийн хүртээмжийг сайжруулах нь чухал байгааг салбарын сайд онцоллоо.

4,5-р сард ерөнхий боловсролын сургууль 6 өдөр хичээллэнэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа төлөвлөсөн хугацаандаа буюу бага ангийн сурагчид 6-р сарын 1-нд амрах хуваарьтай байна. Ахлах ангийн буюу 12 ангийн сурагчид их дээд сургуульд элсэх элсэлтийн шалгалт болон урьдчилан өгдөг Монгол хэлний шалгалтаа өгөх юм.