Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой энэ онд тохиож байна 

Нийгэм

Манай улс гуравдагч хөрш болох арлын Япон Улстай дипломат харилцаа тогтоогоод 50 жил өнгөрчээ. Анх 1972 онд хоёр улс дипломат харилцаа тогтоож өнөөг хүртэл  олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа юм. Засгийн газараас хоёр улсын харилцааны 50 жилийн түүхэн  ойг тохиолдуулан  2022 оныг Монгол Япон хүүхэд залуучуудын найрамдал солилцооны жил болгож зарлаад байна. Цаашид хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд 50 жилийн ойн арга хэмжээ чиглэж байгааг албаны хүмүүс онцоллоо.

Манай улс 1972 оноос хойш Япон Улстай харилцаа тогтоож, олон төсөл хөтөлбөр, тусламж дэмжлэгийг талууд бие биедээ үзүүлсээр ирсэн. Хагас зуун жилийн дипломат харилцааны түүхийг өгүүлэх олон арга хэмжээг жилийн турш зохион байгуулагахаар төлөвлөөд байна. Мөн манай улсын засгийн газраас 2022 оныг Монгол, Япон хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил болгохоор ажлын хэсгийг гаргаад байгаа юм. Хоёр улсын харилцаа эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Цаашид харилцаа хамтын ажиллагаагаа илүү өргжүүлэн, хөгжүүлэхийг талууд онцоллоо. 

Жилийн турш байгуулах энэ арга хэмжээ нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.