Нийгэм

Энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд төвийн болон зүүн зүгийн нутгаар эрс хүйтэрч, цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгууд орох гарах хөдөлгөөнөө хаагаад байна. Зайлшгүй шаардлагаар орон нутгийг зорьж буй иргэд аюулгүй байдлаа ханган зорчихыг ТЦА-наас санууллаа.