Цахим сүлжээнд сурагчаа зодсон багшийн тухай шуугиж байна. 97-р сургуулийн багш Цэрэнбадам сурагчаа муухай бичсэн гэх шалтгаанаар гар руу нь цохьсноо хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ сошиалаар явж байгаа зураг шиг болтол цохиогүй гэж байна. Их бага хэмжээгээр сурагчийн биед халдсан энэ хэргийг боловсролын шат шатны байгууллага анхааралдаа авч, хариуцлага тооцно гэж мэдэгдлээ.
Одоогоор хүүхдийн гарын хавдар, улайлт нь буусан. Гэхдээ өвдөлт гэмтэл бэртэл эдгэрсэн гээд энэ хэргийг тоомжиргүй орхиж болохгүй. Сурагчид зодуулж байж эрдэм ном сурдаг гэх ойлголтоос ч салах цаг болсныг албаныхан хэлж байна.
Сурагчийн биед халдсан багшид ёс зүйн хариуцлага тооцно
Цаг үе өөрчлөгдөж байгаа энэ үед хуучинсаг арга барил өнөөгийн хүүхдүүдэд тохирохгүй болж байгааг сэтгэлзүйчид ч хэлсээр байгаа юм.
7 настай жаахан хүүхдийг зодсон энэ хэргийг боловсролын салбарын удирдах газрууд анхааралтай ажиглаж багшид ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдлээ.