Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртээхээр болжээ.
Г.Болор Цэргийн сургуулийн АНХНЫ эмэгтэй сонсогч, АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд, штабын коллежийг төгссөн АНХНЫ эмэгтэй алба хаагч, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан АНХНЫ монгол офицер юм.Хурандаа Г.Болор ГЕНЕРАЛ ЦОЛ хүртсэн анхны эмэгтэй боллоо
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртээхээр болжээ.
Энэ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд эмэгтэй генерал тодорч буй анхны тохиолдол болж байна.
Г.Болор нь Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч төдийгүй АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд, штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер ажээ.