2021 онд 68,000 агаарын тээвэр Монгол Улсыг дамжин өнгөрсөн

Нийгэм

2021 онд 68,000 агаарын тээвэр Монгол Улсыг дамжин өнгөрсөн.

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2030 он хүртэл баритлах бодлогын талаар “Хил хязгааргүй нислэг” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр маш чухал. Энэ олон улсад гарах гарц болдог гэдгээрээ онцлог. Тиймээс Чингис хаан, Буянт-Ухаа, Дорнод, Хөвсгөлийн нисэх буудлууд нь олон улсын стандартад нийцсэн боомтын үйлчилгээг үзүүлж байна.

Орон нутгийн боомтуудын үйл ажиллагаа хүрээгээ тэлснээр жуулчдын ирэх урсгал нэмэгдэх ач холбогдолтойг мэргэжилтэнүүд хэллээ. Өмнөх долоо хоногийн байдлаар Ховдоос Казахстан хүрэх нислэг төлөвлөж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Казахстаны тал хүлээн аваагүй. Цаашид Ховд-Казахстан-Ховд чиглэлийн нислэгийг байнгын болгохоор төлөвлөн ажиллаж байгааг хэллээ.

Монгол Улс агаарын хилээ нээсэн ч цар тахлын улмаас манай нислэгийг хүлээж авах орон бага байна. Ялангуяа, Зүүн Өмнөд Азид коронавирусийн давалгаа нэмэгдсэнтэй холбоотой асуудлууд тулгарч байгааг учирлалаа. Цар тахлын өмнөх үеийхтэй харьцуулахад зорчигчийн урсгал 80 хувиар буурсан. Цаашид шинэ боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, зорчигч урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг албаныхан хэлж байна.