Газрын нэгдсэн сангийн нөхөн бүрдүүлэлт явагдаж байна

Нийгэм

Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,0548266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газар бүртгэлтэй байна.

Гэвч газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байгаа учраас тэдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар 2022 онд эхлүүлжээ.

Харин нөхөн бүрдүүлэлтийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусах учраас иргэд egazar.gov.mn сайтаар орж газраа нэгдсэн санд бүртгүүлэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас уриалж байна.