МУБИС-ийн 2-р дамжааны оюутан Г.Цэндмаа хичээлийнхээ хажуугаар органик саван хийж байна. Түүний хийдэг савангуудаас хамгийн их борлуулалттай нь дотроо тоглоомтой хүүхдийн саван. Хөгжлийн бэрхшээлтэй ч хэн нэгний тусламж дэмжлэг харж суулгүй, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж буй хөдөлмөрч оюутантай үзэгч таныг уулзуулъя.
Хэлбэр дүрс, өнгө үзэмжээрээ сонирхол татам эдгээр саванг оюутан хосууд болох Цэндмаа, Төгөлдөр нар хийдэг. Сувдтай саван, хар нүүрстэй саван, тоглоомтой саван...бүгд оюутны байранд бий болдог. Хичээлээ давтана. Хажуугаар нь савангаа хийнэ. Хийсэн савангаа зарна гээд Г. Цэндмаагийн ажил их. Тэрбээр саяхнаас өөрийн гэсэн лангуутай болж савангийн бизнесээ өргөжүүлжээ.
Дэгжин саван гар, нүүр, гоо сайхны зориулалттай. Химийн элдэв орц найрлагагүй, Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагыг биелүүлжээ. Савангаа 4000-4500 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Г. Цэндмаагийн органик савангаа төрөл, граммаас нь шалтгаалж 4000-4500 төгрөгөөр худалдаалж байна.