Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар, Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны томилгоот бүрэлдэхүүн нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар 23 алба хаагч, 5 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр ой, хээрийн болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид хамтран ногоон бүсийн эргүүл хяналтаар өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.