Лондонд хаврын урин дулаан улирал хэдийнэ ирсэн хойно их хэмжээний цас оржээ

Нийгэм

Английн нийслэл Лондон хотод хаврын урин дулаан улирал хэдийнэ ирсэн хойно их хэмжээний цас оржээ. Цаг агаар огцом хүйтэрч, цас орсноос Цаг уурын албаныхан шар өнгийн аюулын түвшин зарлажээ.  

Цаг агаарын онц үзэгдлийн шар өнгийн аюулын түгшүүрийг Шотланд, Ист-Мидлендс, Английн зүүн хойд хэсэг, Йоркшир болон Хамбер зэрэг дүүргүүдэд мөрдөж байна. Их хэмжээний нойтон цас үргэлжлэн орсноос хаа сайгүй хальтиргаа гулгаа үүсч, шавар шавхай нэмэгджээ.

Цаг уурчид Их Британийн нутгаар энэ амралтын өдрүүдэд цаг агаарын таагүй үзэгдэл үргэлжлэн, цас бороо холилдон орох төлөвтэй байгааг анхааруулж байна.