Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 гүүрэн гарц шинээр байгуулна

Нийгэм

Баянгол дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр гүүрэн гарц шинээр байгуулна.

Тухайлбал, Алтай хотхоны зүүн талд, төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц, Нарны хорооллоос хойш төмөр зам дээгүүрх явган хүний гүүрэн гарц барьж байгуулна.

Хоёр гүүрэн гарц нь хөгшид, хүүхэд, тусгай хэрэгцээт хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангахуйц олон улсын стандартын шаардлагыг хангасан хөрөнгө оруулалт юм.

Төмөр замын урд байрлах Нарны хороолол, Алтай хотхон нь хүн ам ихээр төвлөрсөн хоёр томоохон хороолол бөгөөд иргэд, оршин суугчдаас явганаар болон авто машинаар хөдөлгөөнд оролцоход ихээхэн хүндрэл учирдаг тухай гомдол, санал хүсэлтийг байнга ирүүлдэг байсан. Дээрх 2 гүүрэн гарцыг байгуулснаар энэ асуудал шийдэгдэж, явган зорчигч тав тухтай зорчих аюулгүй орчин бүрдэх юм.