Нийгэм

Тарваганы мах, түүхий эдийг хот суурин газар ирүүлэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтанд хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг иргэдэд зөвлөе. Тарваган тахал өвчин Ковид-19 халдвараас дутахгүй хор хөнөөлтэй өвчин. 

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Бид тарваган тахлын сэжигтэй болон өвчлөл илэрсэн тохиолдлыг нийслэл рүү оруулж ирүүлэхгүй байх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг өнөөдрөөс эхэлж байна” гэлээ.

НБОГ-аас тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор хууль бус ан агнуурт хяналт тавихын зэрэгцээ иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө өгөн ажиллаж байна” хэмээв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс