Сэрэмжлүүлэг: Томоохон гол, мөрөн үерийн аюултай түвшинг 20-25 см даван үерлэж байна

Нийгэм

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 16-нд Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Онон, Хэрлэн баруун хажуугийн Хараа, Алтай нуруунаас усжих Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Ховд, Хэрлэн, Улз гол үерийн түвшинг 5-15 см, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг 20-25 см даван тус тус үерлэж байна.

Маргааш буюу 17-нд Хэрлэн гол Өндөрхаан, Чойбалсан сум орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх төлөвтэй байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялаж, амарч зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.