Нийгэм

Халдварт өвчин судлалын үндэсний төвд коронавируст халдвартай 9 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн энэ эмнэлэгт сэжигтэй болон жирэмсэн, эсвэл өвчин эмгэгтэй хүмүүсийг тусгаарлан ажиглаж байгаа юм. Тэгвэл өчигдөр халдвартын эмнэлэгт нэг эх амаржиж хүүтэй боллоо. Эх хүүхдийн биеийн байдал хэвийн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлээ. Мөн өнгөрсөн 48 цагт манай улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. 

9-р сарын 15, 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 528, 9-р сарын 2-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 зорчигч зэрэг нийт 1,408 хүнээс сорьц аван шинжилгээнд хамруулжээ. Эдгээр иргэдийн хариу бүгд сөрөг гарсан байна. Батлагдсан тохиолдлын тоо 311 хэвээр байгаа бол үүнээс 302 нь эдгэрч эмнэлгээс гарсан. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг эмэгтэй амаржиж хүүтэй болжээ.

Ирэх Даваа гарагаас эхлэн сургуулиуд хэвийн горимоор ажиллаж эхэлнэ. Халдвараас сэргийлэх үүднээс бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийхээр болжээ. Ингэхдээ уралдаан тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно. Сургуулиуд ийнхүү боломжтой бүхий л арга хэмжээг авч байгаа.  Тиймээс эцэг эхчүүд сургуулиас явуулж байгаа арга хэмжээг дэмжиж, хамтран оролцох, гадуур хүүхдээ дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх ёстой. Өөрөөр хэлбэл эцэг эхийн оролцоо чухал гэдгийг мэргэжлийн байгууллагаас санууллаа.

ХӨСҮТ-Д ТУСГААРЛАГДАЖ БАЙСАН НЭГ ЭМЭГТЭЙ АМАРЖИЖ ХҮҮТЭЙ БОЛЖЭЭ

Энэ сард засгийн газраас захиалсан 120 мянган хүн тун вакцинаас  гадна олон улсын тусламж дэмжлэгээр 300 мянга гаруй хүн тун вакцин орж ирэх юм. Нэн тэргүүнд онцгой бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчид мөн жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ