Нийгэм

Улсын хил дээр нүүрсний тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын ар гэрийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд 15 мянган хүний эрх ашгийн төлөө ярьж байгаагаа онцолж байна. Хятадын талд нүүрсээ нийлүүлсний дараа жолооч нарыг кабинд нь тусгаарладаг. Нэг гараад ирэхэд 60-90 хоногийг машиндаа өнгөрүүлэх шаардлагатай болдог байна. Аюултай өвчнөөс бүгд сэргийлэх үүрэгтэйгээ ухамсарлана. Гэхдээ тусгаарлаж байгаа жолооч нарынхаа эрүүл мэндийг бодолцож үзэхийг Улсын онцгой комиссоос хүслээ.

Тавантолгой Гашуун сухайт, Шивээ хүрэн, Ханги мандал зэрэг боомтын чиглэлд 10 мянга гаруй нүүрс тээвэрчид байнга кабиндаа ажиллаж байна. Нүүрс тээвэрчид 60-90 хоногийн турш кабиндаа тусгаарлагдаж байгаа юм. Тусгаарлалтын үед гэртээ харих бол 14 хоног тусгаарлагдан, нэг жолооч нийтдээ 90-100 гаруй хоног гэртээ харьж чадахгүй хүнд байдалтай байгааг тэдний ар гэрийнхэн ярьж байна. Жолооч нарыг эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартын шаардлага хангаагүй нөхцөлд буюу кабинд удаан хугацаагаар тусгаарласнаар эрүүл мэнд, амь насанд сөргөөр нөлөөлж байгаа хэмээлээ.

Нүүрс тээврийн жолооч нар тусгаарлалтын дэглэмд байх хугацаандаа амь насаа алдсан тохиолдол  ч гарсан гэдгийг тээвэрчдийн гэргий нарын холбооноос мэдээллээ. Иймд нүүсний экспортын тээвэрёчдийн тусгаарлалтын хугацаааг дахин харж үзэхийг холбогдох албаныхнаас хүсч, шаардлага хүргүүлэхээ хэллээ.

Иймд тусгаарлалтын хугацааг бууруулж 7 хоног болгох, гэрт нь хариулж хяналттайгаар тусгаарлах шаардлагыг “Тээвэрчдийн гэргийн нарын холбоо”-оос Улсын онцгой комисст хүргүүлж байна.