Экваторын Гвиней улсад үхлийн аюултай Марбург вирус дэгджээ

Үйл явдал

Экваторын Гвиней улсад Эбола вирустэй төстэй, үхлийн аюултай Марбург вирусын анхны дэгдэлт гарсныг ДЭМБ-аас Даваа гарагт мэдэгдлээ. Элваторын Гвиней улсад тус вирусээр 9 хүн амиа алдаад байна.

 

Төв Африкийн жижиг улсад 200 гаруй иргэдийг хорио цээрийн дэглэмд оруулж, хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Хөрш Камерун улс хилийн дагуу хөдөлгөөнийг хязгаарлажээ. Нас барсан 9 хүнээс гадна халууралт, ядрах, цусаар бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг бүхий 16 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ-аас мэдээллээ.

ДЭМБ-аас мэдээлснээр Марбургийн вирусын өвчлөлөөс нас баралтын хувь 88% байдаг байна. Энэхүү өвчлөлд вакцин болон вирусын эсрэг эмчилгээ байдаггүй байна.

Экваторын Гвиней-н ЭМЯ Вирусын дэгдэлтыг урьдчилсан байдлаар оршуулгын ёслолын ажиллагаатай холбон тайлбарлаж байна. 2-р сарын 7-нд цусархаг халууралт үүсгэдэг өвчний талаар мэдээлсэн бөгөөд, дээжийг Сенегал дахь лабораторид шинжлэн Марбургийн вирусын халдвар мөн болохыг баталсан байна. ДЭМБ Экваторын Гвиней улсын эрх баригчид өвчлөлд хурдан бөгөөд шийдэмгий арга хэмжээ авсныг сайшааж, үүний ачаар яаралтай тусламжийн арга хэмжээг шуурхай авч чадна гэж мэдэгджээ.