Алтан медальт тамирчныг нь уралдаанд хоцрохоос аварсан эмэгтэйд тус улс аялах эрх шагнажээ

Спорт

Уралдаанаасаа хоцрох дөхсөн Ямайкийн олимпын тамирчинд Япон гаралтай Серби эмэгтэй хувиасаа такси дуудаж өгч тусалсан байна. Харин олимпын наадам дууссаны дараа тэрхүү эмэгтэйд Ямайка Улсын зүгээс  үнэгүй аялах эрхээр шагнажээ.

31 настай Хансл Парчмент 8 сарын 7-нд өөрийн инстаграм видео хуудсандаа Олимпын наадмын сайн дурын ажилтан Трияана Стожковик нь финалын уралдаанд оролцоход нь тусалсанд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. 

Парчмент буруу автобусанд суусны улмаас усан спорт, сэлүүрт завины төрлийн тэмцээн уралдаан болох газарт ирсэн байна. Түүнд ирсэн автобусандаа суун Олимпын хотхон руу буцаж очин зөв автобусандаа суухыг зөвлөсөн ч энэ нь түүнд тэмцээнийхээ өмнө хийх бие халаалтын цаг ч гарахааргүй байсан. Хэдийгээр түүнд сайн дурын ажилтнууд туслах боломжгүй байгааг мэдсэн ч тэрээр Стожковикийг хараад туслахыг гуйсан юм.

Стожковик түүнд такси барих мөнгө өгсний ачаар Парчмент бие халаалтаа хийх хангалттай хугацааны өмнө амжиж зөв газраа цэнгэлдэх хүрээлэндээ очжээ.

Тэрээр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 110 метрийн саадтай уралдаанд аваргалж медалиа түүнд үзүүлэн мөн Ямайкийн олимпын поло цамцаа бэлэглэж өгсөн мөнгийг нь буцааж өгсөн байна.

Ямайкийн аялал жуулалын сайд Эдмунд Бартлетт мөн Парчментийн талархал дээр нэмэн тус улсад очиж аялах тийзээр шагнажээ.