Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси 7 дахь удаагаа “Алтан бөмбөг” шагналын эзнээр тодорлоо.
Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг Аргентины хөлбөмбөгчин 7 дахь удаагаа, мөн сүүлийн 2 жил дараалан хүртэж байгаа юм.
34 настай Лионель Месси энэ жил Барселона багаас гарч, Францын Парис Сен Жермен багт шилжжээ.
Лионель Месси нэг клубт хамгийн олон удаа хаалганд бөмбөг оруулсан Пелегийн амжилтыг эвдсэн байна. Тэрээр Европын хамгийн хүчирхэг таван лигийн нэгт 13 улирал дараалан 20 бөмбөг оруулсан анхны тоглогч болсон байна. Түүнчлэн 12 улиран дараалан 30-аас дээш бөмбөг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулжээ.
Аргентины хөлбөмбөгчин түүнчлэн улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд Копа Америкийн тэмцээнд Бразилын багийг ялж аварга болсон байна. “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол Парис хотноо болж, Лионель Месси энэхүү нэр хүндтэй шагналыг дахин хүртэж байгаадаа ихэд баяртай байгаагаа хэлжээ. Лионель Месси 2019 онд “Алтан бөмбөг”-ийн эзэн болж, цар тахлын улмаас 2020 онд энэхүү шагналыг олгоогүй өнжсөн юм.
Месси нийтдээ “Алтан бөмбөг” шагналыг 2009, 2010, 2011, 2012, 2015 болон 2019 онуудад хүртэж, энэ онд 7 дахь удаагаа хүртэхээр шалгарчээ. “Алтан бөмбөг” шагналыг France Football сэтгүүлийн ерөнхий редактор Габриэль Аногийн санаачлагаар 1956 оноос эхлэн гардуулах болжээ.